Skip to content
Монгол дахь Австралийн Худалдааны танхим мэдэгдэл гаргалаа

AustCham Mongolia нь Монгол Улсын зүүн бүсийн зарим аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй, Хятадын хөрөнгө оруулалттай “Mongolia Foyson Energy” компанийн эд хөрөнгө болон ажилтнуудын эсрэг гарсан гэх халдлага, хүчирхийлэл, зөвшөөрөлгүй нэвтрэлт, эд хөрөнгө сүйтгэл болон гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдлүүдийг эрс буруушааж мэдэгдэл гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газар болон хууль сахиулах байгууллагуудаас дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг бид уриалж байна. Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй бүх иргэн, аж ахуйн нэгжийн аюулгүй байдал, эрх ашгийг адил тэгш хамгаалах нь чухал юм.

Хууль дээдлэх зарчмыг сахин хамгаалж, аюулгүй, шударга, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой.